Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Гомдол

-Сочийн зочдын маргаан интернэтийг байлдан дагуулав-


Фото: Kai Pfaffenbach / Reuters

Сочи хотын  олимп маргааш албан ёсоор эхэлнэ. Зочид болон тамирчдийн ихэнх  нь тус хотод ирцгээжээ.  Байрандаа орж амжаагүй шахам байхдаа тэд олимпын анхны сэтгэгдлээ хуваалцаж эхэллээ. Твиттер болон инстаграмын буянаар Сочийн олимп түүхэнд хамгийн ихээр сурталчилсан наадмаар бичигдэх бололтой. Олимпийн бэлтгэлд дутуу дулимаг хандсаныг харуулсан мөн оросуудын амьдралын сонин хачиныг үзүүлсэн гэрэл зургууд эхний хоногуудад сошиал ертөнцөд шуугиан дэгдээв.

Ариун цэврийн жижигхэн өрөөнд бие биенээсээ хагас метрийн зайтай байрласан хоёр тосгуураас  асуудлууд үүсчээ.  Сочийн биатлоны цогцолбороос тэдний зургийг BBC-ийн сурвалжлагч  Стив Розенберг  аваад нэгдүгээр сарын 20-нд сүлжээнд тавьжээ. Түүний дараахан уг сэдэв элдэв маргаан дэгдээсэн юм. Хоёр тосгуурын учрыг тайлбарлах гэсэн Оросын залруулга сошиал ертөнцөд  наргианы бай болов. Тухайлбал, олимпийн аварга, Төрийн думын гишүүн Светлана Журова тэр тосгууруудыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулагдсан гэв. Мөн тэрээр тосгууруудын зургийг эртнийх хэмээгээд тэрхүү асуудал дагуулсан тосгууруудыг янзалсан гэдгээ хэлжээ. Түүний хариуд тэрхүү тосгуурын талаарх видео бичлэгийг Reuters агентлагийн сурвалжлагч нар гарган тавьж Журоваг “чимхээд” авлаа. Үүгээр энэ сэдвийг хааж болох л байсан.  Гэтэл Reuters-ийн сурвалжлагч нар уйгагүй гүйж байгаад бас нэг сонин  бие засах газар олжээ. Уулын цанын дүүжин замын бүхээг шиг хэлбэртэй бие засах газрын тосгуур дээр суухад цанаар буух мэт сэтгэгдэл төрүүлж байгаа тухай ёжлол мөн л интернетэд шуугиан тарив.

ОО-ийн дуулианы дараа олон улсын сэтгүүлчид өөрсдийн буусан байрныхаа дутуу дулимаг байгаад гомдол гаргав. Засварыг гүйцээн хийсэн ажилчид  орон дээр нь унтсан гэж нэг хэсэг нь гомдоллосон бол нөгөө хэсэг нь хөшиг нь тасарсан зургуудыг сүлжээгээр илгээж байлаа.

Зочид буудалд халуун ус байгаагүй нь Chicago Tribune сонины сурвалжлагч Стэйси Клэртийн бухимдлыг төрүүлжээ.  Гэтэл бүр их асуудал дагуулсан нь  крантны цоргоос гоожих улбар шар өнгийн усаар нүүрээ угаахгүй байхыг сануулсны дараа бүх усыг нь тасалж орхижээ. “Evian усаар нүрээ угааж байна. Ким Кардашьян мэт болсон юм шиг” гэж Клэр сэдвээ бухимдлаа твийттерээрээ дамжуулан гаргасан байна.

Зочдыг орчуулагчдын хийсэн ажил жинхэнээсээ алмайруулав. Ийм зүйлийг оросууд байдаг л анхааруулга хэмээн хүлээн авах биз. Харин Орос оронд   англи хэлний өндөр мэдлэгтэй хүмүүс олдоогүй нь гайхмаар. Оросуудын орчуулгыг гадныхан "cakes in ass" гэж нэрлэх болжээ.

Блогууд  барилгын хог, тавигдаагүй хавтангуудын зургуудаар дүүрэв.  “Эрх чөлөө радио” ногооноор  өвс ургамлыг будаж байна гэж Сочийн засаг захиргааг сэжиглэж байна.


Фото: Александр Демьянчук / Reuters

Эдгээр сөрөг мэдээллүүдийн дор эерэг сэтгэгдэл олон. Өөрөөр хэлбэл, муу мэдээ, эерэг сэтгэгдэл хоёр яг тэнцүү өрнөж байна.

Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч, немец Томас Бах Олимпийн тосгоныг хараал биширч буйгаа илэрхийлэн хэд хоног тэнд саатахаар болжээ.  Мөн тэрээр спортын байгууламжуудын байрлал  эвтэйхэн болсныг тэмдэглэв. “Тамирчдын 18 орчим хувь нь хэдхэн минутын дотор явганаар спортын дэвжээндээ хүрчихнэ. Би  ийм зүйлтэй өмнө нь учирч байсангүй. Үүний улмаас тамирчдад  2014 оны тоглолт таалагдана гэдэгт би эргэлзэхгүй” гэж тэр хэлжээ.
 
Америкийн биатлонч Тим Бурк өөрийн блогт Сочийн зургаар тасралтгүй хуваалцаж байна. Ганц дутагдал нь “наранд бага зэрэг шарагдлаа” гэж тэр бичжээ. Тамирчдын ихэнх нь тоглолтод сэтгэл өндөр байна. Спортын байгууламжууд нь зочид буудлуудыг бодвол бүрэн сайн баригджээ. 

Гэхдээ шүүмжлэлийн давалгаан дээр жижиг асуудал хүртэл оросуудын нэр хүндийг унагахад нэрмээс болж байгаа юм.  Хэрэглэсэн ариун цэврийн цаасаа тосгуурт урсгахгүй байхыг анхааруулсан сануулга нь европынхонд сонин сэтгэгдэл төрүүлсөн бололтой. Нэг сурвалжлагч хориог зөрчин тамхи татсанаас буудлын галын дохио дуугарч The Guardian  сонины сурвалжлагч Шон Уокерийг сэрээсэн нь түүний уурыг хүргэв. Тэр зочид буудлыг “сүйрлийн нохойн баас” гэж нэрлэжээ.

Сексийн цөөнхийг хавчин гадуурхаж байгаа нь Олимпийн шүүмжлэлд нэлээд хурцадмал байдлыг бий болгов. Австралид сэтгүүчид болон идэвхтнүүд ЛГБТ эрхээс гадна золбин нохойг хотод устгаж байгаа  тухай дургүйцлээ бичин илэрхийлж байгаа. Гэтэл твиттерт  тэнэмэл нохойтой зураг тавигдсан  байна.

Олимпийн албан ёсны нээлт хүртэл өдөр, шөнө үлдээд байна гэдгийг мартаад яахав.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...