Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Аравдугаар сарын 24

Аравдугаар сарын 24-ний баяр

Хөгжлийн тухай мэдээллийн дэлхийн өдөр

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1972 оны арванхоёрдугаар сарын 9-нд Хөгжлийн тухай мэдээллийн дэлхийн өдрийг (World Development Information Day) бий болгон олон нийтийн анхаарлыг дэлхийн хөгжлийн асуудал ба түүнийг шийдэх олон улсын хамтын ажиллагаанд хандуулах зорилт тавьсан байна.  Ерөнхий ассамблей энэ өдрийг НҮБ байгуулагдсан аравдугаар сарын 24-нд тэмдэглэж байх нь зүйтэй гэжээ.

НҮБ-ын олон улсын өдөр

НҮБ-ын  Ерөнхий ассамблей 1947 оны аравдугаар сарын 31-ний өдрийн № 168 тоот тогтоолоор  аравдугаар сарын 24-ны өдрийг НҮБ-ын дүрмийн баталсан ой ба НҮБ-ын өдөр (United Nations Day)  болгон дэлхийн хамтын нийгэмлэгийг тус байгууллагын ололт амжилттай танилцуулах мөн үйл ажиллагаандаа дэмжлэг авах зорилгоор зарласан байна. НҮБ-ын анхны баримт бичгийн нэг нь 1948 оны арванхоёрдугаар сард баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаг болж байгаа. НҮБ-ын Ерөнхий ассамблей № 2782 тоот тогтоолоо 1971 оны арванхоёрдугаар сарын 6-нд гарган НҮБ-ын өдрийг олон улсын баяр болох ёстой гээд энэ өдрийг тус байгууллагын гишүүн орон бүр амралтын өдөр болгох ёстой гэсэн зөвлөмжийг өгсөн байна. Одоо НҮБ-д 192 орон ордог ба бүгд Ерөнхий ассамблейн гишүүд юм. НҮБ-ын өдрийн хүрээнд аравдугаар сарын 20-26-ны дотор явуулдаг Нэгдсэн үндэстний байгууллагын долоо хоног ордог.

Зэвсэглэлийг хураах долоо хоног

Зэвсэглэлийг хураах долоо хоног нь (Disarmament Week) НҮБ-ын ивээлийн дор аравдугаар сарын 24-30-ны хооронд явагддаг. Зэвсэглэлийг хураах замаар аюулгүй байдал ба энх тайвныг тогтоох (Peace and Security Through Disarmament) гэсэн нийтлэг уриан дор уг долоо хоног явагддаг. Зэвсэглэлийг хураах долоо хоног зэвсэглэлийг хураах асуудал зориулагдсан 1978 оны НҮБ-ын Ерөнхий ассамблейн тусгай чуулганы эцсийн бичиг баримтад суулгагдаж өгчээ.
Үйл явдал

Вестфалийн энхийн гэрээ байгуулагдав

1648 он: Мюнстер ба Оснабрюкт 1618-1648 онуудын 30 жилийн дайныг төгсгөсний гэрч болсон Вестфалийн гэх энхийн гэрээнд гарын үсэг зуржээ. Түүнд хоёр энхийн гэрээ багтдаг. Ариун Ромын эзэнт улс ба Шведын дайныг дуусгасан Оснабрюкийн гэрээ ба Ариун Ромын эзэнт улс ба Франц болон түүний холбоотнуудын хооронд байгуулсан Мюстерын гэрээ хоёрт энэ өдөр гарын үсэг зурцгаасан байна. Францын холбоотнуудын тоонд “Москвия” гэсэн нэр орсон нь олон улсын гэрээнд анх удаа Оросын нэрийг дурьдсан хэрэг болжээ.

Антони ван Левенгук төржээ

1632 он:
Нидерландын Делфте хотноо дэлхийд микро организмын ертөнцийг нээж өгсөн гайхалтай өөрөө сурсан эрдэмтэн, худалдааны албан хаагч Антони ван Левенгук төржээ.

Нейлон оймс худалдагдаж эхлэв

1939 он: Дэлхийд алдартай химийн компани “Дюпон” 1938 онд ямар ч даавуунд уян хатан ба бат бэх чанар өгдөг нейлон гэсэн синтетик материал бүтээсэн тухай зарласан юм. DuPont компани1939 оны Нью-Йоркийн дэлхийн үзэсгэлэн дээр уг материалаа танилцуулжээ. Тэнд нейлон урт оймсыг “ирээдүйн хувцас” гэж рекламдаж байлаа. Маш өргөн рекламын кампани явагдсаны дараа АНУ-ын Делавэр мужийн Вилмингтоны нэгэн их дэлгүүрт 1939 оны энэ өдөр нейлонон оймс зарагдаж эхэлсэн байв. Оймсны эхний жижиг хэсэг тэр даруйдаа зарагдсан бөгөөд үүнээс хойш хагас жил өнгөрөөгүй байхад зөвхөн Нью-Йорк хотод таван сая хос оймс зарагдсан байлаа. Уоллес Каротерсийн (1896-1937) бүтээсэн нейлон нэхмэлийн салбарт дэвшил авчирсан ба тэр эрдэмтний ажиллаж байсан “Дюпон” компани хэдэн арван тэрбум ам.доллараар баяжиж чадсан билээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...