Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
А гриппийн вакцинаас болж, нарколепсис гарчээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өчигдөр Женев хотод А гриппээс урьдчилан сэргийлэх вакцин хэрэглэсэн 12 орны хүүхэд, өсвөр насныханд нарколепсис өвчний шинж тэмдэг илэрсэн тухай мэдээлсэн байна. Энэ нь нойрны хэвийн байдал алдагдах, гэнэт нойр хүрэх шинж тэмдгээр илэрдэг нэгэн төрлийн өвчин ажээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Вакциний аюулгүй байдлын Дэлхийн зөвлөлдөх хорооноос гаргасан мэдэгдэлд энэ тухай дурдсан юм байна. Уг мэдэгдэлд “2009 онд H1N1 гриппийн вирусын эсрэг бөөнөөр нь вакцин хийж эхэлснээс хойш 2010 оны наймдугаар сараас эхлэн дор хаяад 12 орны хүүхдүүдэд нарколепсисийн шинж тэмдэг илэрч эхэлсэн” гэжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Элисон Бруниер ямар ямар оронд нарколепсисийн шинж тэмдэг илэрсэн зэрэг сэтгүүлчдийн асуултад тодорхой хариулаагүй аж. Хорооныхон “нарийвчлан судлан тогтоох шаардлагатай байна” гэж хариу өгчээ. GlaxoSmithKline  эмийн үйлдвэрийн Pandemrix вакцин болон нарколепсисийн хоорондын холбоог нарийвчлан тогтоох шаардлагатай байгааг дурдсан байна.

Финляндийн засгийн газар А гриппийн эсрэг вакцин хийлгэсэн 4-19 насны хүүхдийн дунд нарколепсисийн тохиолдол гарсныг мэдээлсэн байна. Финляндийн Эрүүл мэнд, нийгмийн хангамжийн үндэсний Институтын хийсэн судалгаагаар AH1N1 гриппийн эсрэг  Pandemrix вакцин хэрэглэсэн тохиолдолд хүүхдийн дунд нарколепсисийн шинж тэмдэг илрэх аюул нэмэгддэг гэж судалгаандаа дурдаад 2009, 2010 онд 60 хүүхдэд ийм шинж тэмдэг илэрснээс 90 хувь нь  Pandemrix вакцин хэрэглэсэн байжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 36 сая тун вакцинийг хөгжиж буй Азербайжан,Армен, Бангладеш, Боливи, Тажикстан, Кени, Монгол, Сенегал зэрэг 18 оронд хандиваар тараан олгосон юм байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...